|
|  |
Эм Үйлдвэрлэл, Борлуулалт
Онцгой чанар, Өргөн сонголт
Актавис нь дээд зэрэглэлийн эм үйлдвэрлэл, борлуулалт болон бүтээгдэхүүний онцгой чанараараа дэлхийд тэргүүлэгч байгууллага билээ.
Тус эмийн үйлдвэр нь 1956 онд байгуулагдсан бөгөөд нарийн бодлого чиглэлийн үндсэн дээр амжилттай ажилласанаар, өдгөө дэлхийн 40 гаруй оронд 10,000 гаруй ажилтан, албан хаагчтай болж салбартаа дэлхийн тэргүүлэгч байгууллагуудын нэг болж чадлаа. Тус байгууллагын төв нь Исланд улсад байрладаг.
Амжилтын Үндэс
Тус байгууллагын худалдааны болон суурин салбаруудын өргөн сүлжээ дэлхийн олон улс орнуудыг хамарсан нь өөрийн бүтээгдэхүүнийг зах зээлд эрчимтэй борлуулах, онцгой чанараараа тэргүүлэх боломжийг олж авахад болон хөл дээрээ бат бэх зогсох болоцоог бий болгожээ.
Актавис нь судалгаа шинжилгээндээ болон зах зээлд ямагт тэргүүлэгч байх хэтийн төлөвлөгөө , стратеги боловсруулахад ихээхэн хөрөнгө оруулалт хийсээр байна.
Байгууллагын танилцуулга
Актавис групп эм үйлдвэрлэл, борлуулалт болон бүтээгдэхүүний онцгой чанараараа дэлхийд тэргүүлэгч байгууллага билээ.
Тус эмийн үйлдвэр нь 1956 онд байгуулагдсан бөгөөд нарийн бодлого чиглэлийн үндсэн дээр амжилттай ажилласанаар, одоо дэлхийн 40 гаруй оронд 10,000 гаруй ажилтан, албан хаагчтай болж салбартаа дэлхийн тэргүүлэгч байгууллагуудын нэг болж чадлаа. Тус байгууллагын төв нь Исланд улсад байрладаг.
Тус байгууллага нв Европ, АНУ болон Азид орчин үеийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэрүүдтэй. Маш олон төрлийн эм бэлдмэлийг шахмал, бүрмэл, тарилга, лаа, цацлага, нунтаг, уухаар шингэн болон өтгөрүүлсэн хэлбэрээр үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлдэг.
Зорилт
Бүтээгдэхүүний борлуулалт болон зах зээлийн сүлжээгээ байнга өсгөн нэмэгдүүлэх бодлогын зэрэгцээ алсын хараатай стратеги боловсруулж ажиллах, байнгын хөрөнгө оруулалт хийх, онцгой чанар бүхий бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэх нь Актавис группын туйлын зорилго билээ
|