|
Төлөөлөгчийн Газрын Захирал
Д. Нямсамба, Биологийн ухааны доктор
2002 онд Токио хотод филогенетикийн чиглэлээр PhD зэрэг хамгаалсан. 2003 оноос Балканфармын төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2004 оноос Актависын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлаар ажиллаж байна.
Эмч төлөөлөгчид
Р. Эрдэнэчимэг
Анагаах ухааны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэрэгтэй.
1990 онд АУДС-ийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн. 2003 онд Удирдлагын академийн нийгмийн удирдлагын ангийг бакалаврын зэрэгтэй төгссөн. Говь-Алтай аймгийн АУДуС клиник фармакологийн багш, УБ хотын СБД 12-р хорооны “Конвер” өрхийн эмнэлэгт ахлах эмчээр ажиллаж байгаад 2007 оноос эхлэн Актавист эмч төлөөлөгчөөр ажиллаж байна.
Л. Гантуяа
2001 онд АУИС-ийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн. 2003 - 2005 онд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын эмнэлэгт эрхлэгч эмч, 2006 - 2008 онд ЭТҮГЭН дээд сургуульд эм судлалын багш, 2007 - 2008 онд Төмөр замын төв эмнэлэгт дотрын эмч, 2008 2011 онд Мега Лайф Сайнс компаны эмч төлөөлөлгч, 2011 оноос Актавист эмч төлөөлөгчөөр ажиллаж байна.
Ж. Нарангэрэл
2005 онд ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2007 онд ЭМШУИС-ийн МДИ-ын дотрын резидентур, 2011 онд Зүрх судасны нарийн мэргэшил эзэмшсэн. 2007 онд Төмөр замын төв эмнэлэгт эмч, 2008-2011 онд БГЭМНэгдэлд дотрын эмч, 2011 оноос эхлэн Актависын эмч төлөөлөгчөөр ажиллаж байна.
Ч.Болортунгалаг
2006 онд ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн ба 2011 оноос Актависын эмч төлөөлөгчөөр ажиллаж байна.
С.Болд
1974 онд АУДС-ийг эм найруулагч, 1981 онд АУДС-ийг хүүхдийн их эмч мэргэжлээр суралцаж төгссөн. 2010 оноос Актависын эмч төлөөлөгчөөр Дархан хотод ажиллаж байна.
Эмзүйч менежер
Г.Наранзул
2011 онд Монос АУДС-ийг эм зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. 2011 оноос Актависын эмзүйч менежерээр ажиллаж байна.
Ц.Хашмаа
2006 онд ЭМШУИС-ийг эрүүл мэндийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2011 оноос Актависын оффис менежерээр ажиллаж байна.
Д.Бүжинлхам
2003 онд ЭМШИУС-ийн Эмзүйн сургуулийг эмзүйч мэргэжлээр төгсөөд УБТөмөр Замын төв эмнэлэгт эмзүйч, 2008 оноос Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмзүйчээр ажиллаж байгаад 2010 оноос Орхон аймаг дахь Актависын Төлөөлөгчийн газрын эмзүйч менежерээр ажиллаж байна.
Түүхийн хуудас
- 2000 – Моносфарм ХХК Балканфармын албан ёсны дистрибьютор болсноор Актависын Монгол дахь үйл ажиллагааны эхлэл болж байжээ. Тэр үед эмийн эмчилгээний 5 бүлгийн 20 гаран эм бэлдмэлийг Монгол улсын эмийн зах зээлд нийлүүлж эхэлсэн байна.
- 2003 - Балканфарм албан ёсны төлөөлөгч ажиллуулж эхэлсэн бөгөөдбүтээгдэхүүний сурталчилгааг өргөн далайцтай эхлүүлсэн
- 2004 – Болгар улс дахь Актавис АД компанийн албан ёсны төлөөлөгчийн газрыг Монгол Улсын бүртгэлд бүртгүүлэн 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр эмч-эм зүйч-хэрэглэгчдэд хандсан үйл ажиллагаагаа эхэлсэн ба энэ нь Монгол улсад гадаадын эмийн компанийн хамгийн анхны Төлөөлөгчийн газар болсон юм.
- 2008 – Актависын Монгол дахь төлөөлөгчийн газар нь Actavis International компанийн төлөөлөгчийн газар болон өргөжиж Мальта улсын төв оффист харьяалагдах болсон.
- 2009 – Ажлын байрны орон тоог нэмэгдүүлж 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар болж байна. Актависын Болгар, Индонезийн улсуудад үйлдвэрлэсэн 60 гаран нэрийн эм бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг Монгол улсын эмийн зах зээлд нийлүүлж байна. Мөн Исланд, Мальта, Турк, Румын улсууд дахь Актависын салбар эмийн үйлдвэрүүдийн эм бэлдмэлийг бүртгүүлэх, нийлүүлэх ажилд анхааран ажиллаж эхэллээ.
Бидний амжилт
2005 онд МХАҮТ, ЭМЯ-аас зохион байгуулсан Эм, эмнэлгийн хэрэгслийн олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцон Балканфарм эмийн үйлдвэр нь “Шилдэг экспортлогч” өргөмжлөл хүртсэн
2006 онд Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн хамт олон” цол өргөмжлөл
2007 онд Монголын Өрхийн Эмнэлгүүдийн Холбооны 10 жилийн ойг тохиолдуулан тус холбоог үүсгэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн олгосон “Хүндэт өргөмжлөл” хүртсэн
2008 онд МЭЗБН, “Эм” Холбооноос Эм хангамжийн 85 жилийн ойн нэрэмжит эм, эмнэлгийн хэрэгслийн үзэсгэлэнд амжилттай оролцон “Шилдэг менежменттэй байгууллага”-аар тодрон өргөмжлөл хүртсэн
2008 онд Анагаах Ухааны Академи, ЭМШУИС, Partnership for Global Health байгууллагуудын хамтран зохион байгуулсан Innovation-2008 арга хэмжээнд хамтран оролцож “Эрүүл мэндийн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлогч байгууллага”-аар өргөмжлөгдсөн
|