Actavis World Wide
Нүүр > Мэдээлэл > Хэрэглэгчдэд зориулсан
Хэрэглэгчдэд зориулсан
Үтрээний мөөгөнцөрт халдвар
2009-05-22

Дэлхийн олон улс оронд өнөөг болтол эмэгтэйчүүдийн өвчлөлийн дотор үтрээний үрэвсэлт өвчнүүд дээгүүр байр эзэлсэн хэвээр байна. Үтрээний халдваруудын 30-45%-ийг үтрээний мөөгөнцрийн халдвар эзэлж байдаг бөгөөд жирэмсэн болон төрж байгаа эмэгтэйчүүдээс хүүхдэд халдварлах тохиолдол цөөнгүй байна. Сүүлийн 20 жилд төрсөн хүүхдийн  1,9-15,6% нь мөөгөнцөртэй гэсэн тоо баримт байдаг. Иймээс эмэгтэй хүн бүр энэ өвчний талаар заавал мэдэж, сэргийлж, эмчлүүлж байх явдал чухал юм.  Мэргэжлийн  хэллэгээр үтрээний кандидоз хэмээн нэрлэгдэх уг өвчний онцлог нь мөөгөнцрийн халдвар үтрээн дэхь хэвийн микрофлоруудтай хамтран мөөгөнцрийг эдэд нэвтрэх таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг бөгөөд хламид ба бактерийн гаралтай хавсарсан байдлаар тохиолдох нь элбэг байдаг ажээ.

Мөөгөнцрийн гаралтай үтрээний  үрэвслийн  давтамж ба үүсгэгч


Үтрээний бичил орчин өөрчлөгдөх нь ихэвчлэн мөөгөнцрийн халдвартай холбоотой байдаг. Судалгааны дүнгээс харахад төрөх насны эмэгтэйчүүдийн 75% нь доод тал нь амьдралдаа нэг удаа үтрээний мөөгөнцрөөр өвчилдөг бөгөөд тэдний тал хувь нь дахин өвчлөх, дахин өвчилсөн тохиолдолд өвчин хүндэрч жилд хэд хэдэн удаа дахидаг  байна.

Хүрээлэн байгаа орчны нөлөөнөөс болж хүний дархлаа суларсан байдал, буруу хооллолт, стресс, эм түүний дотор антибиотикуудыг  хяналтгүй хэрэглэх зэргээс үүдэн үтрээний хэвийн бичил орчинд оршиж буй мөөгөнцөр нь хэт үржсэнээс, мөн шулуун гэдэснээс болон гадаад орчны халдварын голомтоос бэлгийн ба ахуйн замаар мөөгөнцөр үтрээнд орж  мөөгөнцрийн гаралтай үтрээний үрэвслийг үүсгэдэг. Үтрээний мөөгөнцрийн 95%-ийг Candida albicans үүсгэдэг байна.

Үтрээний мөөгөнцрөөр өвдөх эрсдэлийг  ихэсгэдэг хүчин зүйлс:

-               Антибиотик хяналтгүй хэрэглэх

-               Жирэмсэн эмэгтэйчүүд

-               Чихрийн шижинтэй эмэгтэйчүүд

-               Дархлаа дарангуйлах эм болон гармоны бэлдмэл хэрэглэж байгаа эмэгтэйчүүд

-               Эстроген өндөртэй жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг эмэгтэйчүүд

-               Бамбай булчирхайн буюу дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлттэй эмэгтэйчүүд

-               Амьсгалын дээд замын цочмог  халдвараар өвдөх

-               Эмэгтэйчүүдийн мэс засал ба мэс ажилбар хийлгэх

Үтрээний мөөгөнцрийн халдварын илрэх шинж тэмдгүүд:

-       Бэлэг эрхтнээс их хэмжээний  ээдэмцэр  маягийн ялгадас гарна.

-       Гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох, халуун оргих, гадна бэлэг эрхтний  орчимд цочирч улайх

-       Унтах үед, бэлэг эрхтнийг усаар угаасны дараа болон бэлгийн харьцааны дараа загатнаа ихсэх

-       Бэлгийн харьцааны дараа эвгүй үнэр гарах

Үтрээний мөөгөнцрийн халдварын хэлбэрүүд:

Орчин үед үтрээний мөөгөнцрийг клиникийн 3 хэлбэрт хувааж үздэг. Үүнд:


1.             Мөөгөнцрийн халдварыг тээгч

2.             Хурц  явцтай үтрээний  мөөгөнцөр

3.             Архаг (дахилттай) үтрээний  мөөгөнцөр

Үтрээний мөөгөнцрийн эмчилгээ

Орчин үед үтрээний мөөгөнцрийн халдварыг эмчлэх мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй үтрээний лаа, тосон хэлбэрээс гадна шахмал, капсул хэлбэрээр ууж хэрэглэх эм ч байна. Ууж хэрэглэх арга нь зөвхөн үтрээний мөөгөнцөр бус ямар ч байрлалтай мөөгөнцөрт давхар үйлчлэхээс гадна архагшсан дахилттай хэлбэрийн үед хэрэглэхэд илүү ач холбогдолтой.

Сүүлийн үеийн судалгааны дүнгээс харахад үтрээний мөөгөнцөрт халдварыг эмчлэх тэргүүн ээлжийн эмэнд триазолын бүлгийн флуконазол эм ордог.

Фунголоныг хэрэглэн үтрээний мөөгөнцрийг эмчлэх нь

Та бүхэнд Европын томоохон эмийн үйлдвэрлэгч Актавис компаниас Монгол улсын эмийн зах зээлд шинээр нийлүүлж байгаа Фунголон (флуконазол) эмийг үтрээний мөөгөнцөрт халдварын үед хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө өгье.
Үтрээний мөөгөнцрийн халдварыг явцаар нь 3 хувааж үзэх ба түүнээс хамаарч эмчилгээнийхээ аргыг сонгоно.

  Үтрээний мөөгөнцрийн хэлбэр Тун хэмжээ
 1 Хурц явцтай 150 мг (50 мг-ийн 3 капсул)-ыг зөвхөн 1 удаа ууна.
 
 2     Дахилттай (жилд 1-3 удаа өвдөх)

эхний өдөр 100 мг-аар 1 удаа, дараа нь  50 мг-аар өдөрт 1 удаа  6 хоног


100 мг-аар  өдөрт 1 удаа 8 хоног

 3  Архаг буюу олон дахин дахилттай (жилд 4 ба түүнээс дээш удаа өвдөх) эхлэх тун:  эхний өдөр 150 мг-аар 1 удаа, дараа нь 3 ба 6 дахь хоног дээр 150 мг-аар 1 удаа

барих тун: 100 - 150 мг –аар долоо хоногт 1 удаа 3 сарын турш
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хосууд хамтдаа эмчлүүлэх нь илүү үр дүнтэй. Антибиотик хэрэглэж байгаа үед ба хагалгааны дараа урьдчилан сэргийлэх зорилгоор 200 мг-аар нэг удаа хэрэглэнэ.50 мг, 100 мг – ийн 8 ба 16 ширхэгээр савлагдсан.

Дэлгэрэнгүй мэдээллийг эмчлэгч эмчээсээ эсвэл манай эмч төлөөлөгчид хандан авна уу.

11209 уншигдсан

 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жигүүр Гранд Оффис төв, Актавис төлөөлөгчийн газар
© Actavis 2012. Утас: 315312 Факс: 315312