 |  |  |
|
|  |
 |  | Вивейс
ВИВЕЙС дараах эрсдэлээс хамгаалж чадна.
- Зүрхний хурц шигдээс
- Тархинд цус харвалт
- Зүрх судасны эмгэгээс шалтгаалсан гэнэтийн нас баралт Дэлгэрэнгүй » |
 |  | Макситопир
- Хүүхэд ба насанд хүрэгсдийн эпилепсийн эмчилгээний суурь бэлдмэл
- Эпилепси анх оношлогдсон үед эмчилгээний үр дүнтэй
- Эпилепсийн таталтын бүх хэлбэрийн үед үр дүнтэй
- Мигрений урьдчилан сэргийлэх эмчилгээнд хэрэглэнэ
- Европ чанар, боломжийн үнэ Дэлгэрэнгүй » |
 |  | Разолтан 50мг бүрхүүлтэй шахмал
- Артерийн даралт ихсэх өвчиний эмчилгээний эхний сонголтын 5 бүлэг эмийн АТ2 рецепторыг хориглох үйлдэлтэй хамгийн орчин үеийн бэлдмэл
- АХФ-ын хуурай ханиах гаж нөлөө илэрсэн үед сонгож авах эм. АХФ эмээс үйлдэл хүчтэй, бүх үйлчилгээг нь орлож чаддаг, гаж нөлөө бага
- АДИӨ-ий эмчилчилгээнд Розалтаныг дангаар нь болон хавсарч хэрэглэхэд тохиромжтой.
Разолтан 24 цагийн турш цусны даралтыг бууруулах нөлөө үзүүлдэг. Хоногт нэг удаа ууна.
- Разолтан нь зүрхний зүүн ховдолын томролыг багасгахад нөлөөлдөг учраас зүрхний дутагдлын эмчилгээнд хэрэглэдэг.
- Бөөрний дутагдлын үед тун зохицуулах шаардлагагүй.
- Разолтаныг удаан хугацааны турш эмчилгээнд хэрэглэхэд липидын хэмжээ болон глюкозын мэдрэг чанарт нөлөөлдөггүй.
- Разолтан нь бай эрхтэн хамгаална. Дэлгэрэнгүй » |
 |  | Ципроцинал 250мг, 500мг шахмал
Ципроцинал нь pseudomonas aeruginosa бактерийн эсрэг өндөр идэвхтэй, бактерийн эсрэг идэвхжил нь цефалоспорин, аминогликозид, тетрациклин болон бусад хинолины антибиотикоос илүү өргөн хүрээний үйлдэлтэй. Хламидын халдварт өндөр идэвхтэй үйлчлэнэ. Мөн бусад антибиотиктой хавсран хэрэглэхэд илүү үр дүнтэй. Дэлгэрэнгүй » |
 |  | Имопер 667 мг/мл 200 мл сироп
Өтгөн хатахад хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх зэрэг зовиур илэрнэ. Энэ зовиуртай зэрэгцэн, зүрх өвдөх, зүрх дэлсэхээс гадна хоолны дуршил буурна.
Мөн амнаас эвгүй үнэр гарах бөгөөд заримдаа толгой өвдөх, булчин чинэрэх тохиолдол гарна. Сэтгэл тавгүйтэн ууртай уцаартай болж, нойр алдагдана.
Эдгээр зовиур илрэхээс гадна арьсанд бас өөрчлөлт гарч арьсны өнгө, уян хатан
чанар алдагдана. Өтгөн хаталт олон хоногоор үргэлжлэхэд гэдэсний цүлхэн, шулуун гэдэсний өвчин үүсгэхэд хүргэж болно.
Үүнээс хамгийн аюултай хүндрэл нь шулуун гэдэсний хорт хавдар юм.
Өтгөн удаан хугацаанд гарахгүй байснаас биемахбод өөрөө өөртөө хордож, арьсны өнгө хувирч гоо сайханд муугаар нөлөөлдөг. Эдгээр зовиураас салахад тань Имопер танд тусална. Дэлгэрэнгүй » |
 |  | Думокальцин гаатай, шоколадтай
Кальц бол хүний биед харьцангуй их хэмжээгээр агуулагддаг эрдэс бөгөөд үүний 99% нь яс, шүдэнд ба үлдсэн 1% орчим нь эсийн гаднах шингэн ба зөөлөн эдэд агуулагддаг ба хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан хэрэгцээ нь янз бүр байдаг. Энэ чухал эрдэс бодисыг хэрэгцээт хэмжээгээр хэрэглэснээр яс, шүдний эрүүл байдал болон хэвийн үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой төдийгүй мэдрэл, булчингийн дамжуулах чанар, зүрхний хэмнэл, цусны бүлэгнэлтэнд нөлөөлөх гэх мэт зайлшгүй чухал эрдсийн нэг юм. Харин хоолны дэглэм барих ба тамирчдын жин хасах нь нь кальцийн дутагдалд хүргэдэг ба ялангуяа хөхүүл жирэмсэн болон хөхүүл үед кальцийн бодисын солилцоонд муугаар нөлөөлдөг байна. Мөн хөгшрөлтийн насанд кальцийг хангалттай хэмжээгээр хэрэглэх нь ясны гэмтэл бэртлийг харьцангуй бууруулдаг байна.
Витамин D3 нь ясны эрдэсжилт болон кальцийн хэмжээг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ба нялх, бага насны хүүхэд, өсвөр насныхан, жирэмсэн болон хөхүүл хүмүүст ихээр хэрэглэх шаардлагатай болдог. Мөн наранд гардаггүй хүмүүст болон өвлийн улиралд витамин D3 ихээр шаардагддаг байна.
Дэлгэрэнгүй » |
 |  | Олисалвин Омега-3 х 100
Атеросклероз нь холестерины илүүдлээс үүдсэн өөх тосны бодисын солилцооны алдагдалтай холбоотой, зүрх судасны өвчин юм. Артерийн судасны хананы өөрчлөлт, түүний нарийсалт бөглөрөлтөөр илэрдэг. Үүний үр дүнд зүрх, судас, тархи, элэг, бөөр зэрэг амин чухал эрхтнүүд гэмтдэг байна. Атеросклероз үүсэх гол шалтгаан нь зохисгүй хооллолт байдаг. Энэ нь нэг талаас сайтар боловсруулсан хүнс ба амьтны гаралтай өөх тосны хэрэглээ ихэссэн, нөгөө талаас омега-3 гэж нэрлэгддэг тосны ханаагүй полихүчлүүдийн дутагдлаас шалтгаалдаг. Омега-3 тосны ханаагүй полихүчлүүдийн эх үүсвэр нь загасны тос ба түүнийг бид хоол хүнсээрээ хангалттай хэмжээгээр авч чаддаггүй билээ. Эдгээр тосны ханаагүй полихүчлүүд нь хүний биед үл нийлэгжих ба зөвхөн хоол хүнс ба нэмэлт байдлаар биед орно. Дэлгэрэнгүй » |
 |  | Вестибо 8, 16 мг x 60 шахмал
Синтетический аналог гистамина, оказывает гистаминоподобное и вазодилатирующее действие. Способствует устранению нарушений как со стороны вестибулярного, так и кохлеарного аппарата: снижает частоту и интенсивность головокружений, в том числе при болезни Меньера, уменьшает шум в ушах, способствует улучшению слуха в случаях его снижения. Быстрое начало действия. Минимальные побочные эффекты. Дэлгэрэнгүй » |
 |  | Фезам 60 капсул
Сэтгэцийн үйл ажиллагааг идэвхжүүлэх ба захын судас өргөсгөх эмийн бүлэгт хамаарагдана. Тархины эдийн хүчилтөрөгчийн дутагдлын үед эмчилгээний илэрхий үр нөлөө үзүүлдэг нийлмэл найрлагатай бэлдмэл.
Фезамын найрлага дахь 2 эм нь хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг, тархины судасны эсэргүүцлийг багасгах бие биенийхээ үйлдлийг хүчжүүлдэг. Үүний дүнд тархины цусны эргэлт сайжирна.
Фезамыг атеросклероз ба артерийн даралт ихсэх өвчний үеийн архаг болон далд явцтай тархины цусны эргэлтийн дутагдал, тархины цус харвалтын дараах байдал, гэмтлийн дараах тархины судасны эмгэг, янз бүрийн гаралтай тархины эмгэг, ой тогтоолт, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн өөрчлөлт бүхий органик өөрчлөлтийн улмаас үүссэн сэтгэц өөрчлөлтийн хам шинж, дотор чихний эмгэг - толгой эргэх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих, нистагм, Меньерийн хам шинж, мигрень-ээс урьдчилан сэргийлэх , оюун ухааны хоцрогдолтой хүүхдийн ой тогтоолт ба оюун ухааныг сайжруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Дэлгэрэнгүй » |
 |  | Нитролонг 10 мг х 50 шахмал
Нитратын бүлгийн удаан үйлдэлтэй бэлдмэл. Нитролонг ялангуяа венийн судасны гөлгөр булчингийн тонусыг багасган венийн судсыг өргөсгөж венийн системийн даралтыг бууруулах ба улмаар зүрхэнд ирэх венийн цусны урсгал болон ховдлын дүүрэлтийг тус тус багасгана. Үүний дүнд зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ багасаж зүрхний үйл ажиллагаа хөнгөвчлөгдөн сайжирна. Бэлдмэл зүрхний бахын өвдөлтийн шинж тэмдгийг арилгана.
Нитролонгийг титэм судасны архаг дутагдлын (зүрхний булчингийн цусан хангамжийн өөрчлөлт) үед хэрэглэнэ. Зүрхний бахын өвчин хөдлөлийн хүч болон давтамжийг багасгахын тулд зүрхний бахын удаан хугацааны эмчилгээнд урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Зүрхний цусан хангамжийн архаг дутагдал бүхий кардиомиопати (цусан хангамжийн архаг дутагдлын улмаас зүрхний булчин гэмтэх), Зүрхний зогсонгишилт дутагдлын хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.
Дэлгэрэнгүй » |
 |  | Фамултран 20 мг, 40 мг х 30 шахмал
Фамотидин нь гистамины Н2 рецепторт сонгомлоор хориг үүсгэдэг 4 үеийн бэлдмэл. Ходоодны хүчиллэг шүүрлийг дарангуйлна. Ходоодны шүүс болон түүнд агуулагдах ус төрөгчийн ионы концентрацийг багасгана. Мөн ходоодны салст бүрхүүлд бага зэрэг хамгаалах үйлдэл үзүүлнэ. Бэлдмэл удаан хугацааны үйлдэлтэй учир түүнийг хэрэглэх хоорондын зай урт байна. Бэлдмэлийг 12 хуруу гэдэсний шархлааны идэвхтэй үе, 12 хуруу гэдэсний шархлааны барих эмчилгээнд, ходоодны хоргүй явцтай шархлаа, ходоод ба улаан хоолойн сөөргөө (ходоодны агууламж улаан хоолойд буцаж орох), улаан хоолойн улайлттай ба шархлаат үрэвсэл, шүүрэл эмгэгээр ихсэх (Золлингер-Эллисоны хам шинж, дотоод шүүрлийн гаралтай олон тооны аденом) үед хэрэглэнэ. Дэлгэрэнгүй » |
 |  | Азатрил 200 мг/5 мл x 1, 100 мг/5 мл x 2, 250 мг x 6 капсул
Азатрил® (азитромицин) нь амьсгалын замын халдварын үед эритромицин ба кларитромицинтэй харьцуулахад 2-8 дахин илүү идэвхтэй. Азатрил®-ыг 3-5 хоног уухад хангалттай бөгөөд эмчилгээний үйлдэл нь 10 хоногийн турш үргэлжилнэ. Гадил жимсний тааламжтай амттай учир хүүхдэд найруулж өгөхөд хүүхэд уухаас дургүйцдэггүй. Биеийн байдал богино хугацаанд хэвийн байдалдаа орно
Дэлгэрэнгүй » |
 |  | Пантогель 5% 40 г гель
Пантогель нь витамин В бүлэгт хамаарагдах пантотены хүчлийн уламжлалын үйлчлэгч бодис декспантенол агуулсан эмийн бэлдмэл юм. Декспантенол нь эсэд нэвтрэн пантотены хүчил болон хувирч өсөлт ба арьс, салст бүрхүүлийн нөхөн төлжилтөнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Бие махбодод пантотены хүчил дутагдахад өсөлт өөрчлөгдөх, салст бүрхүүл шархлах шинж илрэх бөгөөд арьсны өвчнүүд үүсэх ба антител үүсэх явц дарангуйлагдана. Декспантенолыг гадуур хэрэглэхэд гэмтсэн арьсны пантотены хүчлийн ихэссэн хэрэгцээг хангана.
Бэлдмэлийг цочроогч хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн арьсны үрэвсэл, өнгөц түлэгдэлт, хэт ягаан туяаны үйлчлэлээр үүссэн арьсны улайлт, цооролт болон удаан эдгэрэлттэй шархны нөхөн төлжих, эдгэрэх явцыг сайжруулах, хөхний булчирхайн арьсны өнгөц гэмтэл, ялангуяа хөхүүл эхийн хөхний товч гэмтэх үеийн эмчилгээнд хэрэглэнэ.
Дэлгэрэнгүй » |
 |  | Троксевазин 2% 40 г гель
Биофлавоноидын бүрэлдэхүүний гол үйлчлэгч бодис троксерутин нь венийн судсанд нөлөөлөх ба хялгасан судасны нэвчимтгий чанарыг багасгах үйлдэл үзүүлнэ. Мөн ацетилхолин, брадикинин, гистамин зэрэг биологийн идэвхт бодисуудын судас өргөсгөх үйлдлийн эсрэг нөлөөлөхийн зэрэгцээ мембран бэхжүүлэх, тромбоцитын агрегацийг багасгах үйлдэлтэй. Троксерутин нь венийн судасны дутагдлаас шалтгаалсан судасны бүдүүрлийг багасгах, тэжээлийг сайжруулах, өвдөлтийг намдаах, хаванг багасгах үйлдэл үзүүлнэ.
Судас бүдүүрэх эрсдэл бүхий байдал, судас бүдүүрэх хам шинж, судасны бүдүүрлээс шалтгаалсан шархлаа, гадаргуугийн тромбофлебит, венийн судасны гадна бүрхүүлийн үрэвсэл, венийн судасны үрэвслийн дараах байдал, венийн судасны архаг дутагдал, шамбарам, нүдний торлогийн эмгэг зэрэгт шинж тэмдгийн эмчилгээ болгож хэрэглэнэ. Мөн битүү гэмтэл, хөдөлгөөний өөрчлөлт, мултрал, булчин чангарах, гэмтэл болон венийн судасны бүдүүрлээс шалтгаалсан өвдөлт ба хаван, судасны бүдүүрэл бүхий арьсны үрэвсэл зэргийн үед хэрэглэнэ.
Дэлгэрэнгүй » |
 |  | Троксевазин 300 мг х 50 капсул
Биофлавоноидын бүрэлдэхүүний гол үйлчлэгч бодис троксерутин нь венийн судсанд нөлөөлөх ба хялгасан судасны нэвчимтгий чанарыг багасгах үйлдэл үзүүлнэ. Мөн ацетилхолин, брадикинин, гистамин зэрэг биологийн идэвхт бодисуудын судас өргөсгөх үйлдлийн эсрэг нөлөөлөхийн зэрэгцээ мембран бэхжүүлэх, тромбоцитын агрегацийг багасгах үйлдэлтэй. Троксерутин нь венийн судасны дутагдлаас шалтгаалсан судасны бүдүүрлийг багасгах, тэжээлийг сайжруулах, өвдөлтийг намдаах, хаванг багасгах үйлдэл үзүүлнэ.
Судас бүдүүрэх эрсдэл бүхий байдал, судас бүдүүрэх хам шинж, судасны бүдүүрлээс шалтгаалсан шархлаа, гадаргуугийн тромбофлебит, венийн судасны гадна бүрхүүлийн үрэвсэл, венийн судасны үрэвслийн дараах байдал, венийн судасны архаг дутагдал, шамбарам, нүдний торлогийн эмгэг зэрэгт шинж тэмдгийн эмчилгээ болгож хэрэглэнэ. Мөн битүү гэмтэл, хөдөлгөөний өөрчлөлт, мултрал, булчин чангарах, гэмтэл болон венийн судасны бүдүүрлээс шалтгаалсан өвдөлт ба хаван, судасны бүдүүрэл бүхий арьсны үрэвсэл зэргийн үед хэрэглэнэ.
Дэлгэрэнгүй » |
 |  | Иодасепт 90 г мазь
Йодасепт тосон түрхэц нь хэсэг газрын үжилгүйжүүлэх өргөн хүрээний үйлдэлтэй повидон йод агуулдаг.
Энэ нь бактери, вирус, мөөгөнцрийн эсрэг идэвхтэй үйлчилнэ.
Йод нь комплекс нэгдлээс удаан ялгардаг учир йодасепт тосон түрхэц нь удаан хугацаагаар үйлчилнэ.
Тэрээр хэсэг газрын задралын процессыг (ялангуяа үрэвссэн эдийн) түргэсгэж үхэжсэн эдийн цэвэрлэгдэх явцыг нөхцөлдүүлнэ.
Бага тунгаар хэсэг газрын нөхөн сэргээгдэх болон шинэ эд үүсэх процессыг идэвхжүүлнэ. Йодасепт тосон түрхэц нь айл бүрийн эмийн санд байх шаардлагатай эмийн нэг юм. Гэмтэл бэртэл авах нь гэнэтийн зүйл шүү дээ.
Дэлгэрэнгүй » |
 |  | Топогель 2,5%/100 г гель
Үе мөч ба булчин өвдөх нь байнга болон санамсаргүйгээр та бидэнд өдөр тутам тохиолдож байдаг ба үүний шалтгаан нь маш олон янз байдаг байна. Үе мөчний болон булчингийн өвдөлтийн үед юуны өмнө стеройд бус өвдөлт намдаах бэлдмэлүүд гол байр суурийг эзэлдэг. Энэ бүлгийн эмүүд дор дурьдсан үндсэн 3 үйлдэл үзүүлнэ./Өвдөлт намдаана, Хаван бууруулна, Үрэвслийн эсрэг /
Стеройд бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийг хэсэг газарт хэрэглэхэд эд дэх концентраци нь хамгийн өндөр байдаг. Клиник судалгааны дүнгээс харахад кетопрофен буюу топогелийг ууж хэрэглэснээс хэсэг газарт түрхэж хэрэглэхэд түүний үений мөгөөрс ба эргэн тойрон дахь концентраци нь 4-7 дахин өндөр байдаг байна.
Энэхүү бэлдмэл нь арьснаас үений эдэд шууд шимэгддэг болох нь графикаас харагдаж байна.
Топогелийг хэсэг газарт хэрэглэхдээ хэт авиан эмчилгээтэй хавсрахад түүний эдэд нэвтрэлт сайжирдаг байна.
Дэлгэрэнгүй » |
 |  | Биомекс
Витаминыг өндөр тунгаар тарих нь халдвар авах аюултай тул танд Биомексыг танилцуулж байна. Биомекс нь богино хугацаанд мэдрэлийн системд чухал шаардлагатай витаминуудыг нөхдөг.
Найрлага
• Витамин В1-100 мг
• Витамин В6 -200 мг
• Витамин В12- 300 мг
Практикт мэдрэлийн системийн олон өвчний үед жишээ нь стресс, инсультийн хурц үе, тархины гэмтлийн дараа, захын мэдрэлийн системийн гэмтэл, ялангуяа өвдөлттэй хэлбэрийн үед хэрэглэхэд нэн тохиромжтой.
Дэлгэрэнгүй » |
|
|
|